Баруун-Урт хотод болсон нэгэн бүтээн байгуулалтын нээлтэнд Батлан хамгаалахын сайд Л.Болд нисдэг тэргээр хүрэлцэн ирж оролцсон нь өнгөрсөн долоо хоногийн содон үйл явдал боллоо.
Ялалтын баярын 65 жилийн ойд зориулан боссон дурсгалын хөшөөт цогцолборын нээлт өнгөрсөн ням гарагт нээлтээ хийсэн. Батлан хамгаалах яам,Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар хамтран бүтээсэн энэхүү цогцолбор Баруун-Урт хот руу орж ирэх замын угтвар хэсэгт байгуулсан энэхүү хөшөөт цогцолбор их буу, түүний хажуу дахь дөрвөн баганыг есөн хун шувуугаар чимэглэсэн нь хэн хүний анхаарлыг татаж байна.
Түүхт ялалтын 65 жилийн ойд Сүхбаатар нутгийн дайчдын оруулсан гавъяаг үнэлж, ийм гэрэлт хөшөө орон нутагт босч байгаа нь та бүхний бахархал хэмээн Батлан хамгаалахын сайд хэлсэн юм.
Д.Улаанаа