Баяраа зориулалтын байранд тэмдэглэхийг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Баяраа зориулалтын байранд тэмдэглэхийг анхаарууллаа

Дундговь аймгийн төв Мандалговь хотын ресторан, зоогийн газрууд албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярын захиалгад дарагдаад байна. Үүний хажуугаар зориулалтын биш байр  танхим, архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлгүй   байр, хоолны газарт  шинэ жилийн баяр тэмдэглэх мэтээр орон нутгийн телевизээр зарлаж  байгаа холбогдох хууль, тогтоомж зөрчсөн, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд харш үйлдэл болохыг Мандалговь хотын захирагч М.Баянсан анхаарууллаа.  Зориулалтын биш байранд шинэ жил тэмдэглэн архи, дарсаар үйлчлэх явдал  гаргахгүй байхад   Цагдаагийн байгууллага ч анхаарлаа хандуулж  холбогдох арга хэмжээ авч эхэллээ.

                            С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж