
“Сексээс татгалз!” гэж Бельгийн сенатын Социалист намын депутат Марлен Теммерман улстөрчдийн эхнэрүүдэд хандан уриалав. Эхнэрүүд нь тэднийг Засгийн газраа байгуултал эр нөхөртөө энхрийлэл үзүүлэхгүй байхыг Теммерман санал болгон өдөөв. Холбооны Засгийн газар ордныхоо шатан дээр гэрэл зурагчдын өмнө бөөгнөрөн зогстол тэднийг сексээр “хагсаа” гэж тэр депутат хэлжээ. Бельгид хойш хууль ёсны Засгийн газар 2010 оны тавдугаар сараас байхгүй байна. Франц хэлтний валлончууд, голланд хэлтнүүдийн фламандчуудын хагарал ээлжит бус сонгуульд хүргэсэн бөгөөд өнөөг хүртэл угсаатны бүлэглэлийнхэн эрх мэдлийн хуваарилалтаа хийж чадахгүй явж ирлээ. “Энэ цаашид үргэлжлэх ёсгүй!” гэж эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжилтэй Теммерман уурлаад “хөлөө чанга хавчья!” гэж депутатуудын эхнэрүүдэд уриалав. Секс ажил хаялт зөрүүд улстөрчдийг зөвшилцөлд хүргэнэ гэдэгт Теммерман үнэнхүү итгэж байгаа бололтой.