Оскүүд 400 дэх ялалтаа байгуулж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Оскүүд 400 дэх ялалтаа байгуулж чадсангүй

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн өрнөд бүсийн шилдэг багууд болох “Дэтройт Рэд Уингс”, “Даллас Старс” багууд өнөөдөр бүсийн тэргүүн байрын төлөөх тулааныг Дэтройтын мөсөн талбайд хийлээ. Жой Льюис Арэнад болсон тоглолтыг Никлас Лидстромоор тэргүүлүүлсэн талбайн эзэд нээлээ.

Эхний үеийн дөрөв дэх минутад хүний давуу байдлаа ашиглан Павел Датцюк тооны харьцааг нээсэн бол 13 дахь минутад Никлас Кронуоллын дамжуулалтаар Патрик Ийвэс онооны самбар дээрх зөрүүг 2:0 болгон холдуулсан юм. Гэвч Крис Оскүүд хаалга бат манаж чадсангүй.

Энэ үед Далласын хоёр ч тоглогч “Рэд Уингс”-ийн хамгаалалтыг нэвтэлж чаджээ.
Тоглолтын 14 дэх минутад Бранд Ричардс, 18 дахь минутад Брэндэн Морроу повэр-плэй гоолыг хийснээр хоёр багийн тоглолтын эхний 20 минут 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм. Гэвч үүнээс хойш тоглолт хамгаалалтын дор түлхүү явагдлаа.

Харин хоёрдугаар хагасын сүүлчийн минутад Павел Датцюкаас эхлэлтэй гоолын дамжуулалтыг Бриан Рафалски өгч, улмаар Иохан Франзен төгсгөлийг хийснээр хөгжөөн дэмжигчдийнхээ талархлыг хүлээн Дэтройт хотын мөсөн талбайн багт нэг онооны давуу байдлыг бий болгожээ.

Гэвч төгсгөлийн үед Брэндэн Морроу “Рэд Уингс”-ийн хамгаалалтыг дахин нэвтэлж, дубль хийн онооны самбар дээрх тэнцлийг бий болгожээ. Ийнхүү өрнөдийн хоёр шилдэг багийн тулаан үндсэн цагт 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм.

Ингээд дүрмийн дагуу цаг сунган өрсөлдөхөд Лоуи Эрикссон Крис Оскүүдийн хаалганд хожлыг гоолыг оруулсанаар “Даллас Старс” “Дэтройт Рэд Уингс”-ийн талбай дээр 4:3 харьцаатай нэмэлт цагт буулган авлаа. Ингэснээр хоёр багийн онооны зөрүү ердөө ганцхан болж ойртсон.

Харин Крис Оскүүдийн хувьд карьерынхаа 400 дэх ялалтыг байгуулж чадсангүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж