Хэсгийн ахлагч 108 мянгаар цалинжина

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Хэсгийн ахлагч 108 мянгаар цалинжина











Иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг хамгийн түрүүнд
хүргэдэг, тэдэнтэй хамгийн ойр ажилладаг төрийн үйлчилгээний хүн бол хороодын
хэсгийн ахлагч нар байдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирэх 2011 оны
нэгдүгээр сарын 1-нээс хороодын хэсгийн ахлагч нарт сард олгох урамшууллын хэмжээг
нь 108 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн байна. Тэд өмнө нь улиралд 30
мянган төгрөгийн цалинтай ажилладаг байсан аж. Хороодын хэсгийн ахлагчийн цалин
урамшуулал багатайгаас ихэвчлэн тэтгэврийн насныхан  энэ ажилд зүтгэдэг юм байна.

Ж.ГЭГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж