Эрүү шүүлттэй тэмцэхэд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Эрүү шүүлттэй тэмцэхэд хамтран ажиллана

Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ЦЕГ, ШШГЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.  Өнгөрсөн 2008 оны зургадугаар сарын 25-ны өдөр дээрх талуудын байгуулсан “Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах” тухай санамж бичгийн хэрэгжилтийн явц байдлын талаар хэлэлцүүлэг энэ сарын 17-нд Хүний эрхийн үндэсний комисст болж,  санамж бичгийг хэрэгжүүлэгч талууд эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, цаашдын ажлын чиглэлээ тодорхойлжээ.

Н.Түвшин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж