УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлжээ

“Уул уурхайн салбараа аварья” Үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр УИХ-ын дарга болон гишүүдийн нэр дээр мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд “Монгол банкнаас гаргасан судалгаагаар уул уурхайн компаниудийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хамаарагдан цуцлагдаж буй лицензүүдийг барьцаалан олгосон зээлийн хэмжээ 160 тэрбум төгрөг болжээ. Уул уурхайн компаниуд олон жилийн турш банкны хамгийн үнэнч зээлдэгч, гол үйлчлүүлэгчид байсаар ирсэн. Иймээс бид эрдэс баялгийн төдийгүй банк санхүүгийн салбараа бүхэлд нь хямралд оруулахгүйг хүсэхгүй байгаагаа илэрхийлж та бүхнийг энэ хуулий эргэн харахыг хүсч байна” гэжээ.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж