
Суперфетаци гэх энэ үзэгдэл ердөө 10 удаа бүртгэгдэж байжээ. Гровенбургийн хувьд эхний жирэмслэлт болох охиноо Жиллиан хэмээн нэрлэхээр төлөвлөж байгаа бол хоёр долоо хоногийн дараах жирэмслэлтийн хүүг Хадсон хэмээн нэрлэх юм байна. Хүүхдүүд хоёр өөр өдөр төрнө. Охин арванхоёрдугаар сарын 24-нд төрөх бол Хадсон нэгдүгээр сарын 10-нд мэндлэх ажээ. Төрөлт хэвийн байх болно гэж эмч нар мэдэгдэж байна.
Хамгийн сүүлийн тохиолдол 2007 онд Британид болжээ. Гурван сарын зайтай төрсөн хоёр хүүхэд хоёулаа эсэн мэнд төрсөн байна.
Э.Очирт