Хэсэг хугацааны өмнө амлаж байсанчлан Өмнөд Солонгосын LG корпораци дэлхийн хамгийн анхны хос цөмт смартфоныг танилцууллаа. BGR-т мэдээлснээр LG компанийн шинэ бүтээл нь Optimus 2X нэртэй байх ба Tegra 2 процессортой, Android OS-той байх гэнэ. NVIDIA компанийн бүтээсэн хос цөмт Tegra 2 процессор нь 1GHz хүчин чадалтай бөгөөд вэб браузер болон мэдрэгчинд хариу өгөх хурдны үзүүлэлт нь илүү байх юм. Optimus 2X смартфоны бусад үзүүлэлтийн тухайд 4 инчийн WVGA дэлгэцтэй, өөр дээрээ 8GB багтаамжтай, 1500 mAh баттерейтай, ард талын камер нь 8,0 мегапиксель, харин видео дуудлагад ашиглах урд талын камер нь 1,3 мегапиксельтай ажээ.
LG Optimus 2X смартфон ирэх сард Өмнөд Солонгост худалдаанд гарах бөгөөд удалгүй Азийн бусад орнууд болон Европын зах зээлд нэвтрэх ажээ.
С.Цэлмэг