Шатахууныг соруулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шатахууныг соруулж эхэлжээ

Хөвсгөл нууранд живсэн  хоёр машины нэгийг энэ сарын 12-ны өдөр гаргаж,  шатахууныг соруулан авч, аюулгүй болгосон. Харин нуурын 45 метрийн гүнд живсэн нөгөө автомашиныг 25 метр дээш нь татаж, шатахууныг соруулж эхэлжээ. Шатахуун нуурын усанд асгараагүй. Хэрэв шатахуун алдагдсан бол усны мандал дээр хөвж гарч ирэх  ёстой гэж   ослын газар ажиллаж буй багийнхан мэдээлж байна.

 Ослын талаар эргэн сануулахад  “НИК” ХХК-ийн салбарын шатахуун тээвэрлэгч Урал маркийн ХӨА 92-01 улсын дугаартай машинд 6740 литр, ХӨА 75-79 улсын дугаартай машинд 6510 литр А-80 шатахуун  ачиж   явсан  хоёр машин Хөвсгөл нууранд   энэ сарын 7-8 шилжих шөнө живсэн.  Нэг  автомашины туслах жолооч Б-г тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах албанынхан нуурын 45 метрийн гүнд байгааг  тогтоож улмаар цогцсыг нь гаргаж авсан юм.  Одоогийн байдлаар ослын шалтгаан эцэслэн гараагүй бөгөөд шатахуун тээвэрлэсэн “НИК” ХХК-ийн автомашинууд хориотой замаар шөнө тээвэр хийж яваад төөрч осолдсон гэж таамаглаж байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж