Их хэмжээний тэсрэх бодис хулгайлсан хэрэгт Хэнтий аймгийн харьяат Цогт, Цэцэгсүрэн, Нармандах нар ЭЦГ-т шалгуулж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн галт тэргээртэсрэх бодис авч яваад цагдаагийханд баригджээ. Одоогоор уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Тэд мөрдөн байцаалтын явцад “Бор-Өндөрийн уурхайгаас тэсрэх бодис хулгайлж гар аргаар ашигт малтмал олборлодог хүмүүст худалдах байсан” гэж мэдүүлжээ.
Н.Т үвшин