Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Залуус улс төржив

Өчигдөр Баянбүрдийн тойрог орчимд байрлах “Chikago” клубын гадаа оюутан залуус цуглаан хийжээ. Энэ талаар мэдээлэл сэтгүүлчдэд тухайн үед месенжерээр тарсан билээ. Тухайн үед клубын гадаа 100 орчим залуус “Залуусыг архиар хуурахаа боль, чихэр бэлгээр хуурахаа боль” зэрэг эсэргүүцлийг үг бичсэн самбар бариад зогсоцгоож байв. Тэд өөрсдийгөө Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын зохион байгуулж буй арга хэмжээг эсэргүүцэж байна хэмээн цугласан гэнэ. Учир нь “Гэгээн үдэшлэг-2011” хэмээх уг арга хэмжээг МАХН-ын түр штабын дэргэдэх “Гэгээн Монголын ирээдүй” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан аж. Дотор байгаа оюутнууд “Орчин үед ямар ч залуус ийм бүдүүлэг байдлаар жагсаал цуглаан хийхгүй. Тэдэнд ямар нэгэн хэмжээгээр мөнгө төгрөг өгсөн нь тодорхой. Үдэш оройн цагаар зохион байгуулалттайгаар ирж нэгэн төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээг үймүүлэх санаа хэзээ ч энгийн оюутнуудаас гарахгүй” гэж байсан бол гадаа эсэргүүцлээ илэрхийлж байсан залуус “Дотор тэд архидацгааж байна.Залуусыг мөнгө төгрөг, архи дарсаар бүү хуур” гэж байлаа.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж