“Ухаарал хайрласан аялгуу” тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

“Ухаарал хайрласан аялгуу” тоглолт боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудын хүмүүжигчдийн “Ухаарал хайрласан аялгуу” урлагийн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Хүмүүжигчдийг нийгэмшүүлэх,  ухаарал хайрлах  тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.  Амьдралд алдаж эрх чөлөөгөө хасуулсан ч тэд Соёлын төв өргөөний тайзан дээр эрх чөлөөг нэгэн орой мэдэрч чадсан. Тоглолтод ШШГЕГ-ын харьяа 19 хорих ангийн 51 хүмүүжигч зохиосон шүлгээ уншиж, дуулж, бүжиглэж өөрсдийн урласан эсгий урлалын бүтээл, хатгамал, шүрээр хийсэн эдлэл, уран зураг, хайчилбар, дарханы урлалаа дэлгэн үзэсгэлэн гаргасан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж