Даралт ихтэй бол жүржийн шүүс уугаарай

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Даралт ихтэй бол жүржийн шүүс уугаарай

 Жимсний жүүс  бол жинхэнэ эм гэж хүмүүс ярьцгаадаг. Энэ бол үнэхээр үнэн үг. Гэхдээ жимсний шүүс шинэхэн үедээ илүү ашигтай байдаг.

Жүржийн шүүс С витамины баялаг эх булаг. Энэ ундаа нь цусны судсыг бэхжүүлдэг бөгөөд цусны даралт ихтэй, элэгний өвчтэй хүнд уухыг зөвлөдөг.

Улаан лоолийн шүүс нимбэг, алим, хурган чихний хүчил ихтэй учир бодисын солилцоонд сайн нөлөөтэй.

Лийрийн шүүс хоол боловсруулалт, гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад тохиромжтой. Энэ шүүсэнд эслэг, пектины нэгдэл их агуулагддаг.

Алимны шүүс бие махбодоос хортой, илүүдэл бодисыг гаргадаг. Төмрөөр баялаг учир цус багадалттай хүнд зөвлөдөг.

Усан үзмийн шүүс зүрх муутай хүнд сайн.

Хан боргоцойн шүүс бөөрний өвчний үед юугаар ч орлуулшгүй хүнс болдог.

Тарвасны шүүс шээс хөөх үйлчилгээтэй.

Аньсны шүүсийг ханиад хүрэх үед уух нь ашигтай.

Жимсний үнэт элементийг алдагдуулахгүйн тулд шүүсийг хоол идэхээс 30 минутын өмнө хэрэглэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж