Оюутнууд Н.Энхбаярыг гүтгэв үү

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Оюутнууд Н.Энхбаярыг гүтгэв үү

“Чикаго” төвийн гадаа өчигдөр хэсэг оюутнууд жагсч, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэдний бухимдсан учрыг жагсаал зохион байгуулагч Э.Батжаргал гэх оюутан “Гэгээн Монголын ирээдүй” төрийн бус байгууллагаас өнгөрсөн баасан гарагт 300 гаруй оюутныг Сонгины амралтанд архидуулан, өдөөн турхирсан. Харин одоо тэдний тал нь Чикаго төвд байгаа” хэмээсэн юм. Тэдний хэлж буйгаар тус амралтын газарт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар очиж, оюутнуудыг МАХН-ын түр штабыг дэмжихийг уриалж, итгэж байгаагаа илэрхийлсэн аж. Мөн өчигдөр Чикаго төвөөс хамт гарч, хар машинд сууж явсан гэж  байсан. Тиймээс тэд энэ байдлыг эсэргүүцэн, оюутнуудыг бусармаг явдалд ашиглахаа зогсоо хэмээн хашгирч, лоозон барьж жагсч байв. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас тодруулахад “Огтхон ч сонсоогүй, иймэрхүү байдлаар нэр хүндэд нь халдахыг оролдсон явуургүй арга хэмээв. Ямартай ч гол дүрд нь оюутнууд тоглож, хэдхэн минут үргэлжилсэн энэ жүжигт оюутнуудын ярьсныг батлах нэг ч зүйл байгаагүй нь эргэлзээ төрүүлж байсан юм. Улмаар Чикаго төвийн дотгош орох гэсэн боловч хамгаалагч нар нь оруулахгүй байсны зэрэгцээ хэвлэлийнхнийг ирсний дараа оюутнууд тарсан юм. Эндээс ямартай ч “Гэгээн Монголын ирээдүй” төрийн бус байгууллага Н.Энхбаярыг гүтгэсэн үү, МАХН-ын түр штаб оюутнуудыг санхүүжүүлсэн үү гэдэгт бодит хариулт үнэндээ олдсонгүй.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж