Европын холбоотой гэрээ үзэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Европын холбоотой гэрээ үзэглэнэ

Өнөөдөр төрийн ордонд МАН болон АН-ын бүлгүүд үндсэн хуваарийн дагуу хуралдах юм.

Мөн Монгол Улс Европын холбооны хооронд байгуулах түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнөөдөр 11.30 цагаас хоёр тал үзэглэхээр болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирж европын холбооны төлөөлөгчидтэй уулзах аж. Уулзалтын дараа хоёр тал гэрээг үзэглэх ёслолын үйл ажиллагаа болох юм. 

Уг гэрээ нь Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путины урилгаар тус улсад хийсэн айлчлалын дараа эх орондоо ирээд хийж буй эхний гэрээ болж байна.

Мөн төрийн мэдээллийн төвд УИХ-ын дэд дарга Н.Энхболд сэтгүүлчдэд хандаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж