Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн намыг үүсгэн байгуулагч тэрбээр энэ удаад улс төрд уриа лоозон болгож чадсан “Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад иргэний нийгмийн үнэнч хянагч байх ёстой” гэсэн өөрийн уриагаа хэрэгжүүлэх үүргийг ийн хүлээв.
Сүхбаатарын талбай, Ардчилсан нам гээд өөрийн зогссон талбай бүртээ шударга ёс, үнэнч чанарын тухай чанга гэгч нь хашгирч ирсэн тэрбээр ийнхүү өөрийгөө хэр шударга хүн болохыг батлах үүрэг хүлээлээ.
Ямартай ч өөрийнх нь яриагаар бол бараг л энэ дэлхийд ч байхгүй цорын ганц шударга хүнийх нь хувьд түүний дараагийн үйлдлээс нь цаашид “Хэн бэ” гэдгийг нь илүү сайн олж харна гэж найдъя. Мэдээж нэг намаас нөгөө рүү орох, өөрийн намын даргаас илүү өрөөлийн намын даргад итгэдэг гэх мэт олон чанарыг нь эс тооцвол түүнийг энэ удаадаа “шударга байна” л гэж найдахаас даа. Гол нь тэр энэ найдварыг хэр сайн тээвэрлэх юм бол доо.
Г.ОТГОНЖАРГАЛ
"Улс төрийн тойм" сонин