“United Company Rusal” дэлхийн хөнгөн цагааны хэрэглээ 2011 онд найман хувиар өсч, 43,8 сая тонн болно гэж тооцоолжээ. Үүний хамгийн гол шалтгаан нь Европын холбоо, АНУ болон Японы эдийн засаг сэргэх төлөвтэй буй явдал юм. Хятадын хөнгөн цагааны хэрэглээ харин 2011 онд өмнөх оныхоос 12 хувиар өсч, 18,5 сая тонн болно гэсэн байна.
„Rusal“ компанийн мэдээлснээр Хятадад хот байгуулалт улам өргөжиж, импорт нэмэгдэж байгаа аж. Ойрын таван жилийн дотор БНХАУ-ын хөнгөн цагааны импортын хэмжээ 3-4 сая тонн байна гэжээ. Гэхдээ ажлын хөлс өндөр байгаа төдийгүй, эрчим хүч, түүхий эдийн ханш их буйгаас компаниудын 20 хувь нь алдагдалгүй ажиллаж чадахгүй бололтой.
Засгийн газраас хоцрогдсон тоног төхөөрөмжийн хэрэглээнд хориг тавьж буйгийн сацуу, юанийн ханш өндөр буйгаас Хятад улсын хөнгөн цагаан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч болзошгүй байгаа юм. „Rusal“ түүнчлэн 2011 онд хөнгөн цагааны эрэлт их байх учир дундаж үнэ 2400-2500 ам.доллар байна гэж тооцоолжээ.
Э.Очирт