Америк жуулчны цогцос олдлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Америк жуулчны цогцос олдлоо

Израилийн Ерусалем хотын ойролцоо  хүйтэн мэсний шархтай АНУ-ын жуулчин амиа алдсан байхыг олжээ. Түүнтэй хамт явж байсан эмэгтэйг хэдхэн цагийн өмнө мөн хутгалуулсан байдалтай олсон юм. Гэхдээ 46 настай аялалын хөтөч эмэгтэй амьд байсан байна. Түүний хэлснээр хоёр Араб эр тэднийг ууланд аялж байх үед нь дайрсан аж.

Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тус бүс нутагт самналт хийж байгаа аж. Амьд үлдсэн Кайе Сюзан Уильсон гэгч эмэгтэй өөрөө үхсэн мэт жүжиглэсэн байна. Дараад нь зугтаж, зам дээр гарч, тусламж авчээ. Харин энэ халдлагыг хийх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж