Шилдэг 10 технологийн хэрэгсэл

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Шилдэг 10 технологийн хэрэгсэл

1. iPad

top10_gadget_01

Apple компанийн бүтээсэн iPad компьютерийн түүхэн дэх хамгийн мэдэрдэг
дэлгэцтэй таблет компьютер биш ч хамгийн хурдан хамгийн өндөр амжилтад
хүрсэн нь гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрэглэгчдэд хүрсэн анхны сардаа
гурван сая ширхэг зарагдаж байсан нь түүхэнд үгүй. Үүгээрээ тус компани
энэ талбарт жинхэнэ хувьсгал хийж чадсан. Үнэ: 499-629

2. Samsung Galaxy S

top10_gadget_02

Гар утасны хувьд 2010 он Android-ын жил байлаа. Энэ оны гуравдугаар
улирлын байдлаар, Google-ийн бүтээсэн энэхүү үйлдлийн системийг есөн сая
гаруй ухаалаг гар утсанд суулгажээ. Энэ нь бүх шинэ ухаалаг гар утасны
44 хувь нь Android үйлдлийн системээр ажиллаж байна гэсэн үг бөгөөд
өмнөх жилийнхээс таван хувиар өсчээ. Android-ын гар утаснуудын дотроос
хамгийн шилдгээр Samsung Galaxy S-ыг нэрлэж байгаа аж. iPhone-ooc
ялгаатай нь илүү олон үйлдэл гүйцэтгэдэг, олон загвартай юм байна. Энэ
гар утасны хамгийн содон онцлог нь дэлгэц бөгөөд өдрийн цагт ч ялгаагүй,
гайхалтай гэрэлтдэг юм байна. Мөн уламжлалт загваруудаас илүү нимгэн,
эрчим хүч бага зарцуулдаг аж. Үнэ: 200-250, нэмэлт үйлчилгээ.

3. 11 инчийн МасВоок Air

top10_gadget_03

Apple компанийн гаргасан бас нэгэн онцгой, содон бүтээгдэхүүн бол 11.6
инч буюу 30 см MacBook Air компьютер ; юм. Энэ нь hard drive биш флаш
санах ойтой, нимгэн авсаархан загвартай, гэрлийн хурдаар асч, унтардаг,
ердөө нэг кг жинтэйгээрээ онцлог юм. Үнэ:999-1199

4. Google TV

top10_gadget_04

Дуртай кабелийн телевиз, дуртай шоугаа интернэтээр телевиз рүүгээ шууд
татаад үзэх өдөр хараахан ирээгүй байгаа ч энэ жил худалдаанд гарсан
Google TV үүнд нэлээд ойртжээ. Уг software-ыг олон хэрэгсэлд суулган
ашиглаж болох ч Logitech Revue Box хамгийн шилдэг сонголт гэж
хэрэглэгчид үзжээ. Google TV суулгасан Revue box-той байхад та вэб
сайтуудаас дүрс бичлэгүүдийг телевиз рүүгээ шууд татаж үзэж болох гэнэ. Үнэ: 300
5.Nexus One

top10_gadget_05

Энэ жил Google компани гар утасны үйлдвэрлэл, олон жилийн амжилттай
гэрээнүүд, цахиур хагалах томоохон брэндуүдээр хэрэглэгчдийг татах
оролдлого ихээхэн хийлээ. Nexus One бол Android-ыг давуу байдлыг
харуулахаар Google компаниас тусгайлан бүтээсэн анхны бөгөөд цорын ганц
гар утас юм. Google-ын супер гар утас гэж нэрлээд буй энэхүү
бүтээгдэхүүн тэдний хүссэнд хүртэл амжилт олж чадаагүй ч эрэлттэй,
таашаал хүлээсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ. Үнэ: 529
6. IPhone 4G

top10_gadget_06

Уг бүтээгдэхүүний ЭХНИЙ гурван өдөртөө л 1.7 сая ширхэг зарагдсан нь
сэтгэл хөдлөм үзүүлэлт боловч IPhono 4G-ийн 960х640 pixel дэлгэцийн
нягтрал нь илүү сэтгэл хөдөлгөм гэж хэлж болно. Өөр ямар ч өрсөлдөгч нь
өнөөг хүртэл 3.5 инчийн LCD дэлгэцийг ийм олон pixel-тэй хийж чадаагүй
байгаа юм. Үүнээс гадна дүрсээ харж ярихад зориулагдсан өмнө тал дээрх
камераараа онцлог юм.
7. Apple TV

top10_gadget_07

Apple TV box-ыг ашиглан интернэтээс HD кино, телевизийн шоунууд болон
бусад дүрс бичлэгийг түрээсээр авч үзэх боломжтой юм. Кино бичлэгүүдийг
татаж аваад бүрмөсөн өөрийн болгох боломжгүй. Уг бүтээгдэхүүний хамгийн
сүүлийн үеийн хувилбар өн гөрсөн есдүгээр сарын сүүлчээр хэрэглэгчдэд
хүрсэн юм. Үнэ: 99
8. Тошиба-гийн хоёр дэлгэцтэй Libretto лэптоп компьютер

top10_gadget_08

Хоёр дэлгэцтэй, гаргүй лэптоп компьютертэй болох гэсэн хүмүүсийн
мөрөөдлийг Тошиба энэ зун биелүүлсэн юм. Долоон инчийн хоёр мэдэрдэг
дэлгэцтэй Libretto-r босоогоор нь ном, сонин шиг, хэвтээгээр нь жирийн
хавтсан компьютер шиг хэрэглэж болох юм. Мөн хоёр дэлгэцийг өөр өөр
зорилгоор зэрэг ашиглах боломжтой. Энэ нь нэгэн цагт ердөө л төсөөллийн
компьютер байсан юм. Үнэ:1100
9. Kinect

top10_gadget_09

Компьютер тоглоомын ертөнцөд хийсэн Mic¬rosoft-ийн хувьсгал.
Kinect-ийн ачаар танд удирдлага хэрэггүй болсон болсон бөгөөд биеийн
хөдөлгөөнөөрөө удирдаж, илүү бодитойгоор тоглох боломжийг олгосон юм. Үнэ:150
10. Nook Color

top10_gadget_10

2010 онд технологийн хэрэгслийн олон үйлдвэрлэгч өнгөт e-reader буюу
интернэт ном уншигч бүтээсэн байна. Гэвч тэдний олонхи нь хямд хэрнээ
дэлгэцийн хүчин чадал муутай байсан юм. Тэгвэл Barnes&Noble-ын
гаргасан Nook Color нь iPad-ынхтай адилхан өндөр чадалтай IPS мэдэрдэг
дэлгэцтэй ч харьцангуй хямд юм байна. Үнэ: 250


Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж