Мэдоффын хохирогчдын 7,2 тэрбум долларыг гаргаж авав

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Мэдоффын хохирогчдын 7,2 тэрбум долларыг гаргаж авав

Бернард Мэдофф Понци схемээр санхүүгийн пирамид босгож, олон тэрбум ам.долларыг хувьдаа завшсан хэргээр 150 жилийн хорих ял сонсоод байгаа билээ. Харин түүний хууль бус үйл ажиллагаанаас хамгийн их ашиг олсон нэгэн тэрбумтаны бэлэвсэн эхнэр хохирогчдын нөхөн төлбөрт зориулж, 7,2 тэрбум ам.долларыг гаргахыг зөвшөөрсөн байна. Сүүлийн 35 жилийн турш олсон „ашгаасаа“ хуваалцах шийдвэрийг Жерри Пиковерын гэргийгийн өгөх болсон нь нийт хохирлын гуравны нэгийг төлөх боломжтой гэсэн үг болж байгаа аж.

„Өнөөдөр Барбара Пиковер маш зөв зүйл хийлээ. Анхнаасаа өөр хүнийх байсан энэ хэмжээний мөнгийг эргүүлэн өгч байгаа нь сайшаалтай“ хэмээн АНУ-ын өмгөөлөгч Прийт Бхарара хэлжээ.

Үүн дээр нэмээд Мэдоффын эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулснаас босгосон 2,6 тэрбум ам.долларыг оролцуулвал гэмт хэргийнх нь 20 тэрбум ам.долларын хохирлын талыг нь нөхөн олгох боломжтой аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж