Л.Баянхүү Монголын мистер боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Л.Баянхүү Монголын мистер боллоо

“Монголын мистер-2010” тэмцээн өнгөрөгч бямба гаригт Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Монголын бодибилдингийн холбооны 19 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 60, 65, 70, -75, +75 кг-ын шилдгүүд болон 45-аас дээш насны мастер ангилал, мөн эмэгтэй фитнесс, эмэгтэй модель фитнессийн ангилалд ялагчийг тодруулсан юм. “Монголын мистер” нэрээр танил болсон тус тэмцээнд 18 клубын тамирчид оролцож, өмнөх жилийн тэмцээнүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо болоод чанар сайжирсан байв.

Тэмцээний шилдгийг шалгаруулахад Л.Баянхүү “Монголын мистер-2010” тэмцээний ялагч болж, анх удаа Монголын мистерээр тодорсон юм. Тэрбээр мөн өөрийн жингийн ангилал болох +75 кг-д аваргалсан. Жин тус бүрт тэргүүн байрын эздэд нэг сая төгрөгийн шагнал гардуулсан бол шилдгийн шилдгээр тодорсон Монголын мистер өргөмжлөлийг 10 сая төгрөг, аваргын цом дагалдсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд мисс фитнесс болон модель фитнесс ангилалд шилдгүүдийг тодруулсан бөгөөд хоёуланд нь Б.Бадамсүрэн тэргүүлж, хос цомын эзэн болжээ.

“Монголын мистер-2010” тэмцээний аваргууд:

Эрэгтэйчүүдийн  60 кг:

Алт: Н.Энх-Эрдэнэ
Мөнгө: А.Мөнхбат
Хүрэл: Б.Мягмарпүрэв

65 кг:
Алт: Т.Чахар
Мөнгө: Ө.Ганзориг
Хүрэл: С.Нямсүрэн

70 кг:
Алт: Х.Энхтулга
Мөнгө: Ш.Амарсайхан
Хүрэл: Т.Батнасан

-75 кг:
Алт: З.Мөнхбаатар
Мөнгө: Б.Мянганбаатар
Хүрэл: О.Батбилэг

+75 кг:
Алт: Л.Баянхүү
Мөнгө: Д.Түмэнжаргал
Хүрэл: Г.Ганбаатар

Мисс фитнесс:

Алт: Б.Бадамсүрэн
Мөнгө: Б.Хулан
Хүрэл: С.Намуунцэцэг

Модель фитнесс:
Алт: Б.Бадамцэцэг
Мөнгө: С.Намуунцэцэг
Хүрэл: Ш.Золжаргал

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж