Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын шатрын холбооноос хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулж, ГХЯ-ны ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгууллаа. Гадаад харилцааны яаманд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон тус тэмцээнд 77 шатарчин өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат тамирчин, Их мастер Б.Хатанбаатар түрүүлсэн байна. Шатарчид швейцарь системээр есөн өрөг тоглосон бөгөөд Б.Хатанбаатар 8 оноотой тэргүүн байрт шалгарчээ. Харин Ц.Батчулуун 7,5 оноотой хоёрдугаар байрт, Д.Шаравдорж 7 оноотой удаахь байрт шалгарсан байна.
С.Цэлмэг