Титэм үг – Хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч яв

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Титэм үг – Хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч яв

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

 Өөрийнхөө
явах амьдралын замыг найдвартай сонгон олж, хүний хорвоод байр сууриа баттай
эзлэх нь хүний дайтай хүн байгаагийн утга учир билээ. Би чухам ямар замаар явж,
чухам юунд хүрэх вэ гэдэг зорилго нэн тодорхой болж байж хүсэл мөрөөдлийн
чандмань эрдэнээ эрж хайж олно. Залуу хүн бүр томоос том, өндрөөс өндөр зорилт
өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, идэх хоол,
унтах нойроо хугаслан, зориг эрмэлзэл дүүрэн хичээн зүтгэ. “Өндөр зорилго
биелэгдээгүй ч бай, нэгэнт хүрсэн нам зорилгоос үнэтэй”.

Өндөр зорилго өөд
мацахад чамайг шулуун дардан, цэцэг бүрхсэн зам угтан тосно гэж эндүү андуу
бодох хэрэггүй. Тэр зам өөдөө уруутай, энхэл донхолтой, донсолгоо доргиотой.
Дэгэн догонтой, бартаа саадтай тэр замыг өөрөө засч, амьдралын замаа өөрөө
бүтээн дархалж явах нь чиний өөр хэнд ч найдалгүй, хэнтэй ч хуваан үүрэхгүй
үүрэг. Чи өөрийн дархлах замаараа өндөр уулын сүмбэр оргилд хад асга, эгц
цавчим элгэн хад, цас мөсөн саадыг туулан туучин, аажим зугуухан өөд авирч буй
мэт ядаргаа зүдэргээтэй урагшлан дээшилнэ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж