Дундговь аймгийн Ардчилсан намын дарга, дэд даргаар 10 гаруй жил ажилласан, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Мажаахүүгийн Энхбат Дорнод, Говь-Алтай зэрэг хэд хэдэн аймгийн АН-ын дарга нарын хамт эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх 14 хоногийн сургалтад оролцохоор Египид улсыг зорилоо. Энэхүү сургалт нь АН-ын хүний нөөцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа юм.
С.Пүрэвсүрэн