Леди Гага Парис дахь тоглолтоо цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Леди Гага Парис дахь тоглолтоо цуцаллаа

Дуучин Леди Гага өчигдөр Парист тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан ч цаг агаарын байдлаас болж тоглолтоо цуцалжээ. Учир нь  тоглолтын тоног төхөөрөмж ачсан машин нь их цасны улмаас замдаа саатсан байна.
“Тоглолт товлосон хугацаандаа болоогүйд үзэгчдээсээ хүлцэл өчье. Урьдчилан тооцоолоогүй байсан нөхцөл байдлаас үүдэн саатал гарлаа. Тоглолтод ашиглагдах хөгжмийн болон тайз заслын тоног төхөөрөмж ачсан цуваа Парис руу ирэх замдаа цаг агаарын байдал огцом муудаж, их хэмжээний цас орсоны улмаас саатлаа.

Бид энэхүү тоглолтоо энэ мягмарт гаригт хийхээр боллоо” хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Харин дуучин тоглолтоо цуцаслсан тухайгаа “Би ууртай бас их цухалдаж байна. Энэхүү бүтэлгүйтэл надад ч тэр фэнүүдэд маань ч тэр огтхон ч таалагдахгүй байна” хэмээсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж