Archaeology сэтгүүл 2010 оны гол нээлтүүдийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Archaeology сэтгүүл 2010 оны гол нээлтүүдийг нэрлэв

Гветамалагийн Эль-Сотс дахь бунхнаас олдсон урлагийн нэгэн бүтээл. Брауны их сургуулийн археологчид малтлагыг хийжээ.

Америкийн археологийн инс­ти­ту­тын хэвлэл Archaeology сэтгүүл өнгөрч буй оны 10 гол нээлтийг нэрлэж байна.

Малтлагаас олдсон олдвороос гадна археологийн лабораторийн нээлт болсон чухал судалгааг оруулсан жагсаалтыг сэтгүүл хийсэн юм. Үүнд:

1. МЭӨ IV зууны үеийн Ка­рийн хаан Гекатомны бунхны малтлага. Баруун өмнөд Турк. “Хар археологчид” гэгдэх гэмт хэрэгт­нүүдийг мөрдөж байсан цаг­даа нар жинхэнэ археологчдоос өрсөөд тансаг ханын зурагтай, боржин австай оршуулгыг “нээсэн“ байв.

2. Критийн арлын өмнө эргийн Плакиасаас олдсон эртний чулуун зэвсгийн үеийн үеийн хөдөл­мө­рийн багаж зэмсэг.  Энэ олдвор нь эрт­ний далай тэнгисийн аян ба ард олны нүүн шилжилтийн тухай өм­нөх төсөөллийг бууриар нь эргүүлэв.

3. Гветамалагийн майя нарын хот манай эриний IV зууны Эль-Сотс дахь хааны бунхан. Олдворууд дунд таслагдаж, мултлагдсан ху­руу ба шүдтэй таваг мөн нялх хүүхдийн шатаасан цогцос байжээ.

4. Перугийн хойд нутаг дахь Өмнөд Америкийн ширэнгэн ой дахь эртний пирамидууд. МЭӨ  IX-VIII зууны шилжилтийн үеийнх.

5. Арктикийн сураггүй бол­сон экспедицийг хайхаар 1850 онд ил­гээгдээд мөсөнд хашиглаж байгаад 1853 онд орхигдсон Британийн судалгааны “Инвестигейтор” хө­лөг он­гоцыг Канадын эрдэмтэд Бофортын тэнгисээс олжээ.

6. Германы Лейпциг хотын Маркс Планкийн антропологийн институтын эрдэмтэд неандер­тальц хүний геномыг тайлж чадлаа. Уг төсөл 2006 оноос эхлэн хэрэгжиж байна.

7. Карфагенчууд хүүхдээр бөөн­дөн нь тахил өргөдөг байсан гэх уламжлалт төсөөл­лийг үгүйсгэн өөрчилсөн Кар­фагены Тофет хотын хүүхдийн оршуулгын газрыг судалсан  эрдэмтэдийн судалгаа.

8. Афарын Австралопитек Када­нуу­муугийн үлдэгдлийн судалгаа нь хүн цэх алхан явдаг болсон гэх үеийг 3,6 сая жил орчмын ойролцоо хэмээн үзэх боломжийг өглөө. Тэр нь өмнөх таамаглалыг 400 мянган жилээр ухраажээ.

9. Виржиниа мужийн Жеймстаун  1608 оны протестант сүмийн бал­гасын судалгаа. Энэ сүмд л индиан гүнж Покахонтас Англиас нүүн ирсэн Жон Рольфтай гэрлэх ёслолоо 1610 онд хийж байжээ.

10.    Америкийн эрдэмтэн Марвин Роувын санаа болгосон радио нүүрс төрөгчийн цаг хугацаа тогтоох хямгадах арга барил

Үүний зэрэгцээ Archaeology сэтгүүл жилийн “хаалтаар” (undiscovery) 13 мянган жилийн өмнө Хойд Америк дээр сансрын биет дэлбэрсний улмаас Кловисийн гэж нэрлэгдсэн Америкийн соёл мөхсөн гэх онолыг үгүйсгэж буйгаа хүлээн зөвшөөрчээ.

Archaeology гурав дахь удаа­гаа байгалийн болон хүний үйл ажил­лагааны нөхцлөөс болон сөнөхөд хүрээд байгаа археологийн байгуу­ламжуудын жагсаалтыг гаргасан байна. Үүнд:

1. Балар эртний үеийн олон дурс­галтай Калифорнийн өм­нөд нутгийн археологийн хүрээ­лэн. Тэнд ерөнхийлөгч Барак Обама­гийн сэргээгдэх эрчим хүчний төс­лийн дагуу өргөн хэмээжтэй газар нарны зайг байрлуулах гэж байна.

2. Массачусетсийн булан­гийн живсэн хөлөг онгоцнууд. Гол аюул нь далайн ёроолыг шүүрдэн самарддаг тороор загас агнах үйлдвэрлэлээс гарч байна.

3. Өнөөгийн Туркийн Измир мужийн Эгейн тэнгисийн эрэг дэх Пергамын ойролцоох эртний Ро­мын Аллианагийн амрал­тын газар. Эртний сайтар хад­галагд­сан байгууламжууд ба ха­луун рашаан дээрх халуун усны газрууд нь Йортанлагийн усан санг байгуулсны дараа живэх юм. ЮНЕСКО ба дуучин Таркан тэргүүтэй нутгийн сэхээтнүүд үүнийг эсэргүүцэж байна.

4. Арав орчим мянган жилийн түүхтэй хадны сүг зурагтай, Египетийн шумбагч нарын агуй. “Англи үйлчлүүлэгч”  (агуйд биш түүнийг дуурайлан хийсэн тайз засалд уг зургийг авчээ) киноны дараа агуй алдартай болон жуулчдын хөлд сүйрч байна.

5. Төв Ирак дахь МЭӨ III мянган жилийн дунд үеийн  Ассирийн нийслэл Ашшура хотын балгас. Хот Тигр мөрний эрэгт оршдог учир түүний ус нь балгасыг угаан урсгаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж