Социализмыг авч үлдэхэд шинэчлэл тусална

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Социализмыг авч үлдэхэд шинэчлэл тусална











Ойрын нэг жилийн
дотор эдийн засгийн шинэчлэл хийх болно хэмээн Куба улсын ер
өнхийлөгч Рауль Кастро бямба гаригт бодлого боловсруулагчдад
хэлсэн байна. Энэ арга хэмжээ нь тус улсын капиталист г
үрэн болгох бус социалисмыг улам хөгжүүлсэн орон болгоно гэжээ.

Улсыг бараг 50
жилийн турш удирдсан Фидель Кастрогийн т
өрсөн дүү Рауль 2008 онд Ерөнхийлөгчөөр томилогдсон цагаас эхлэн эдийн засгийн социалист загварыг өөрчлөх хэд хэдэн арга хэмжээ авсан билээ. Тэрбээр төрийн албанд нэг сая ажлын
байрны цомхотгол хийж,
хувийн
бизнес
үүдийг дэмжиж байгаа юм.

Эдийн засгийн
шинэ т
өлөвлөгөөний хүрээнд Кубын иргэд өөрсдөө бизнес эрхлэх явдлыг дэмжих аж. Ямартай ч
2010 онд эдийн засгийн
өсөлт 2,1 хувьтай байна гэсэн таамаглал байгаа
бол ирэх онд шинэчлэлийн ачаар энэ хэмжээг 3,1 хувьд х
үргэнэ гэж тооцоолж байгаа
аж.

“Бидний хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь эдийн засгийн загварыг орчин
үеийн болгох,
социализмыг
хадгалж үлдэхийн сацуу улам бэхжүүлэх зорилготой” хэмээн Кастро хэлж байна. Тэрбээр шинэчлэлийн
талаар д
өрөвдүгээр сард хүртэл санал хураалт, мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй
гэсэн юм.

 Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж