“Нэргүй од” драмын жүжгийг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Нэргүй од” драмын жүжгийг дахин тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхэд багачуудын амралтад зориулж “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийг зохион байгуулсан бол энэ удаа хоёрдугаар сарыг “Хайрын жүжгийн өдрүүд” болгожээ. “Хайрын жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд Ю.Хюго “Парисын дарь эхийн сүм” мюзикл жүжиг, “В.Красногоров төслийн шилдэг жүжиг болох “Би ч гэсэн жаргамаар байна”, “Хайрын домог”, “Хунгийн дуу” зэрэг сэтгэл зүйн драмын жүжгийг тоглож байгаа аж. Харин энэ сарын 23-нд нэгэн үе залуусыг байлдан М.Себастианы “Нэргүй од” уянгын драмын жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна.

“Нэргүй од” жүжгийн зохиолыг Б.Батсайхан орчуулж, Н.Наранбаатар найруулж, хөгжмийн зохиолчоор Л.Балхжав, зураачаар Т.Ганхуяг нар ажиллажээ. Харин жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндавга, гавьяат жүжигчин С.Сарантуяа, С.Дамдин, У.Уранчимэг, Б.Отгонбат, М.Түвшинхүү нар тоглох юм. Тус уянгын драмын жүжигт хайр дурлал, баян хоосны ялгаа, эмэгтэй хүний гоо сайхан, дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлдэг бөгөөд хүний мөн чанар хэрхэн үгүй болж байгааг шүүмжлэлтэйгээр харуулдаг байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж