Улаанбаатарт ялимгүй цас орно

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт ялимгүй цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8  градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 860  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж