Худалдаа, эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны талаар хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг Монголын Увснуур аймагтай Тувагийн эрх баригчид байгуулжээ. Энэ сарын 17-ны өдөр Тувагийн тэргүүн Шолбан Кара-оола Увснуур аймгийн засаг дарга Эрдэнэсүрэнгийн Цасчихэртэй Кызыл хотноо уулзаж хоёр талын хамтын ажиллагааны тухай ярилцжээ.
Э. Цасчихэр Тувагийн удирдлагын урилгаар тус улсад энэ сарын 15-ны өдрөөс эхлэн айлчилж байгаа ба бүсийн ба хотын албан газруудын тэргүүн нартай хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийсэн байна. Тувагийн нийслэл ба Улаангом хотуудын захирагч нар, Тувагийн Соёлын яам ба Монголын «Ойрат» театр, хоёр талын хүнс, хөдөө аж ахуйн албад болон ажил хэрэгч хүмүүсийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байна.
Талууд Хандгайт-Боршоогийн хилийн боомтын нээлтийг хурдасгах талаар ярилцаж тохирсон ба тэндхийн баригдаж буй байгууламжуудыг хурдан дуусгах хэрэгтэйг хэлжээ. Хилийн боомтод Монголын тэмээ, хонийг Тувагийн бод мал ба гэрийн тэжээмэл шувуугаар солих карантины талбайг нэмэн барих хоёр талын мал эмнэлэгийн албадын ажиллагааг сайжруулах, Сибириэс мод авах зэрэг олон асуудлыг ярилцсан байна.
Ш.Самбуу