“Гоо марал”-д 217 бүтээл ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

“Гоо марал”-д 217 бүтээл ирүүлжээ

Урлагийн тэргүүн дээд шагналтнуудыг тодруулдаг “Гоо марал” наадамд энэ жил 217 бүтээл ирүүлжээ. Бүтээлийг хүлээн авах хамгийн сүүлийн өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 100 орчим бүтээлийг МҮОНРТ-ийнхэн хүлээн авчээ. Шалгаруулалтын комиссынхон эдгээр бүтээлээс 45-ыг нь эцсийн шалгаруулалтад шигшиж үлдээн,  15-д нь “Гоо марал” шагналыг олгох юм байна. Энэ жилийн “Гоо марал” наадамд ирсэн бүтээлийг төрлөөр нь авч үзвэл кино, утга зохиолын төрөлд хамгийн олон хувийг эзэлжээ. Тодруулбал, эдгээр төрөлд тус бүрээр 30 гаруй бүтээл өрсөлдөж байгаа аж. Тиймээс шүүгчдийн хувьд жинхэнэ сор болсон бүтээлийг шалгаруулах амаргүй ажлын ард гарах үүрэг ногдож буй юм байна. “Гоо марал” –ын шагналтнуудыг энэ сарын 22-нд тодруулна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж