Хятад инфляциа дөрвөн хувьд барина

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Хятад инфляциа дөрвөн хувьд барина

Хятадын Төв банк 2011 оны инфляцийн зорилтот түвшнээ дөрвөн хувь болгон өсгөсөн талаар Монголбанкны вэб сайтад мэдээлжээ. Тус улсын төв банкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн ч хэрэглээний үнэ өссөөр байгааг анхааралдаа аван ийнхүү шийдвэр гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Хятадын хэмжээнд хэрэглээний өнгөрсөн сард  5.1 хувьд хүрсэн нь 2008 оны долдугаар сард хамгийн өндөр хэмжээнд хүрч байсан үеийн үнийн өсөлтөөс ч өндөр үзүүлэлт гэнэ. Тус улсын эдийн засагчид, шинжээчдийн тооцож байснаас давсан үзүүлэлт юм байна.

 Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж