“Анод” банктай холбоотой хэрэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг яллагдагчаар татаж Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хорьсон тухай мэдээлэл сонин, хэвлэлээр гарсан билээ. Харин тэрбээр уг хэрэгт холбогдон шалгагдаагүй, цагдан хоригдоогүй гэсэн мэдээллийг зарим хэвлэлд өгсөн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Ганц худагт прокурорын зөвшөөрлөөр хорьсон бөгөөд төд удалгүй шүүгчийн шийдвэрээр батлан даалтад гарсан байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Н.Түвшин