Хүүхдүүд осолд өртөх нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд осолд өртөх нь нэмэгджээ

Бага насны хүүхэд авто осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа талаар  ЗЦГ-аас анхааруулж байна.  Өнгөрсөн долоо хоногт гэхэд бага насны хүүхэд осолд орсон хоёр тохиолдол гарчээ.  Баянзүрх дүүргийн нутаг  "Цэцгэн бууз" цайны газрын ойролцоо Тoyota Mark-2  маркийн 89-64 УБЯ дугаартай автомашины жолооч Г Hyundai Verna 19-10 УБЕ  дугаартай автомашиныг мөргөж улмаар Hyundai Verna авто машинд  зорчиж явсан нэг  сартай хүүхэд гэмтсэн байна.  Мөн Хан-Уул дүүргийн гарц дээр Kia Bongo 32-14 УБӨ дугаартай автомашины жолооч М "Киберком" ХХК-ийн Nissan Elgrand маркийн 32-68 УБӨ, Тoyota Carina 43-59 УНГ автомашинуудыг мөргөснөөс  машинд зорчиж явсан дөрвөн настай хүүхэд мөн гэмтжээ.  Өнгөрөгч  арваннэгдүгээр сард зам тээврийн ослоор есөн хүүхэд нас барж, 575 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Гэмтсэн хүүхдийн 115 нь, нас барсан есөн хүүхдийн гурав нь автомашинаар зорчиж явжээ.  Тиймээс хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүс,  зориулалтын хүүхдийн суудал хэрэглэж заншихыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж