Хүн ам, орон сууцны улсын тооллогын материалыг Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгөх ажил энэ
сарын 6-наас эхэлсэн. Өнгөрөгч долоо хоногт Булган, Дундговь, Сүхбаатар, Төв,
Дархан-Уул, Говьсүмбэр гэсэн зургаан аймаг тооллогын материалаа
хуваарийн дагуу шалгуулж, хүлээлгэн өгсөн байна. Тооллогын асуулга нөхөлтийн уялдаа, холбоо тухайлбал шилжих хөдөлгөөн, төрсөн газар,
суурьшлын байдал, байнга амьдардаг газраа төрснөөс хойш
амьдарч байгаа эсэх зэрэг
асуултын хоорондын уялдаанд
нэлээд алдаа гарсан
аж. Мөн айл өрхийн байршлын цэгийг дутуу тэмдэглэх, газрын зургийн хаягжилт,
дугаарлалт хийгдээгүй байх зэрэг дутагдал гарсныг залруулжээ. Ирэх долоо хоногт
Архангай, Баянхонгор зэрэг зургаан аймаг, нийслэлийн
Хан-Уул дүүрэг тооллогын материалаа шалгуулж хүлээлгэн өгөх юм байна.
С.Отгон