Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо өнгөрөгч сард 60873 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2480 хүүхдээр буурсан гэх мэдээг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Улсын хэмжээнд 1-5 хүртэлх насны 317 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхдээр буюу эндэгдэл 50.2 хувиар нэмэгдсэн байна. Харин нэг хүртэлх насандаа 1175 хүүхэд эндэж, 72 хүүхдээр буюу 5.8 хувиар буурчээ. Дээрх хугацаанд жирэмслэлт болон төрөлтийн улмаас 25 эх эндэж, 24 эхээр буюу 49.0 хувиар буурсан байна.
С.Отгон