Нийслэлд 7000 такси хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Нийслэлд 7000 такси хэрэгтэй

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын иргэдэд 7000 орчим такси  үйлчилгээнд явж байж хэрэгцээг бүрэн хангана гэсэн тооцоо гарчээ. Гэтэл өнөөдрийн байдлаар нийслэл хотод 22 байгууллагын 566 такси бүртгэлтэй байдгаас  80 хувь нь буюу 400 гаруй такси үйлчилгээнд явж байгаа  нь хангалтгүй үзүүлэлт аж. Түүнчлэн дээрх таксины 40-өөс дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, сүүлийн арваад  жил таксины үйлчилгээ эрхлэгч компаниуд парк шинэчлэл огт хийгээгүй байна. Энэ нь стандартын шаардлага хангасан, аюулгүй такси үйлчилгээ үгүйлэгдэж, хувийн машинтай иргэд халтуур хийж ,үйлчлүүлэгчид гэмт хэргийн хохирогч болоход хүргэж байна гэж салбарынхан үзжээ. Тиймээс  хувийн хэвшлийг дэмжих,, таксины үйлчлгээ эрхэлдэг байгууллагууд парк шинэчлэл хийх, шударгаар өрсөлдөх  хэрэгтэй гэж салбарынхан онцолж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж