Монголбанкинд алдагдалгүй ажиллахыг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.19-нд нийтлэгдсэн

Монголбанкинд алдагдалгүй ажиллахыг зөвлөжээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал саяхан хуралдаж, Монголбанкны эрсдэлийн удирдлагын өнөөгийн байдал, Монголбанкны ашиг орлогын бүрдэх, хуваарилах асуудал, Хяналтын зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах  зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Уг хурлаар хяналтын зөвлөлийн гишүүд  Монголбанкны удирдлагад алдагдалгүй ажиллах төлөвлөгөө боловсруулж, бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна.
Эрсдэлийн удирдлагын алба нь өнөөгийн төвшинд ерөнхийдөө гадаад валютын нөөцийн удирдлагын эрсдэлтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж, үйл ажиллагааны эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдээгүй, эрсдэлийн удирдлагын бүтэц төлөвшиж хөгжих эхний шатандаа байгааг тэмдэглэсэн байна. Мөн Монголбанкны санхүүгийн тайланд аудит хийлгэх хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгохдоо Хяналтын зөвлөлөөс урьдчилан санал авч ажиллахыг зөвлөсөн байна. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг бусад орны Төв банкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамтай танилцаж, харьцуулсан судалгаа, дүгнэлт хийсний үндсэн дээр дахин боловсруулж хуралд оруулахаар шийдвэрлэжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж