R&B дуучин Trey Songz "Passion, Pain & Pleasure" нэртэй цомгоо есдүгээр сард худалдаанд гаргасан. Тэрбээр энэхүү цомгоо 2009 онд гаргаж, хөгжмийн карьерыг нь нэг шатаар ахиулсан "Ready" цомгийнхоо амжилтыг эвдэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Хэдийгээр одоогоор өмнөх амжилтаа эвдэж чадаагүй ч 800 мянган хувьборлогдоод байгаа аж.
“Зарим дуунууд нь хоорондоо нэлээд төстэй хийгдсэн, дундаж цомог болсон” хэмээн дүгнээд байна. Харин дуучин энэхүү шүүмжлэлийг төдийлэн хүндээр тусгаж авахгүй байгаа ба цаашдаа илүү шаргуу ажиллаж, фэнүүддээ шинэ бэлэг барих аж.
Түүний “Ready” цомог нь Грэммийн наадамд нэр дэвшиж байсан юм.
Н.Наран