Францын
алдарт дуучин Edith Piaf-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “La Vie En Rose”
хэмээх кинонд дуучин бүсгүйн
дүрийг гайхалтайгаар бүтээж, 2008 онд Америкийн кино академийн дээд шагнал
Оскарыг хүртэж байсан францын нэрт
жүжигчин бүсгүй тэрбээр “Би 10 жилийн өмнөхөөсөө шал өөр түвшинд хүрсэн
байгаадаа баяртай байна. 10 жил гэдэг богино хугацаа биш ч би өөрийн хүсэж байсан
өндөрлөгтөө тодорхой хэмжээгээр хүрч чадсан байна. Анх хүмүүс намайг учраа
олохгүй байгаа бяцхан охин гэж хардаг байсан бол одоо тодорхой хэмжээний
хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий жүжигчин хэмээн хүлээж авдаг
болсон. Энэ л миний 10 жил хөдөлмөрлөсөн үр дүн маань” хэмээн ярьжээ.
Тэрбээр хамгийн сүүлд Leonardo DiCaprio-той “Inception”
кинонд хамтран тоглосон юм.
Н.Наран