Монгол Улс, Европын холбооны хооронд байгуулах “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хоёр энэ сарын 20-нд Төрийн ордонд үзэглэхээр болжээ. Хэлэлцээрт гарын үсэг зурахаар Европын комиссын Гадаад харилцааны ерөнхий газрын Монголыг хариуцсан хэлтсийн дарга Франц Жессен тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм байна.
Тус хэлэлцээрийг Монгол Улс Европын холбоотой байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн орчин сайжирч, Монгол Улс, Европын холбооны харилцааг шинэ шатанд гаргаж, түншлэлийн хэмжээнд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх аж.
Мөн энэ үеэр Европын холбооноос Монгол Улсад зах зээлийн эдийн засагтай орны статус авах талаар яриа хэлэлцээ хийж, эл статусыг олгоход чиглэсэн Европын Комиссын тусгай асуултуудыг манай талд хүлээлгэн өгөх юм байна.
Г.Дарь