Солонгосчуудад эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Солонгосчуудад эрүүгийн хэрэг үүсгэлээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт  үйлчилгээний аж ахуй эрхлэх зорилгоор хил нэвтэрч орж ирсэн Өмнөд Солонгос улсын иргэд  монгол охидын биеийг үнэлүүлж байсан нь цагдаагийнхий шалгалтаар илэрчээ.Тодруулбал Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Рийчфелд” зочид буудлын эздэд бусдын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулж, орон байраар хангасан гэсэн үндэслэлээр тус дүүрэгт   эрүүгийн хэрэгт татагдан шалгуулж байгаа аж. Тэд караокед нь 10 гаруй монгол эмэгтэй ширээний үйлчлэгч нэрээр биеэ үнэлдэг байжээ. Тус буудлынхан ийм үйл ажиллагаа явуулаад хоёр жил шахам болж буй гэнэ.

Н.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж