Тагнуулынхан Засаг даргыг гэм буруугүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Тагнуулынхан Засаг даргыг гэм буруугүй гэж үзэв

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамба түүний эхнэр Б.Анхчимэг нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгаж дуусчээ. Тэдэнтэй хамт 10 гаруй хүнийг шалгасны дотор БНХАУ-ын 2-3 иргэн ч байгаа. Хэрэгт холбогдогчид өнгөрсөн тавдугаар сарын дундуур Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомтоор онц их хэмжээний буюу 25 кг алт хууль бусаар гаргахыг завдсан юм. Тэдэнд улсын хилээр хориглосон бараа, эд зүйл нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамба болон өөр 1-2 хүн гэм буруугүй болсон гэнэ.

Н.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж