Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Дж.Вердийн “Травиата” дуурь эгшиглэх гэж байна. Өнөөдөр “Травиата” дуурийн симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах бөгөөд Виолеттад анх удаа дуучин Ө.Уянга, Альфред Г.Шижирболд нар дуулах юм. Харин Флорад Р.Доржхорлоо, Жермонд Ц.Баттөр, Анинад Ш.Наранчимэг, Гастонд Ц.Доржсүрэн, Баронд Э.Амартүвшин, Маркизт Б.Алтанхуяг, доктор Р.Батболд, Жозефт М.Боргилчулуун нар тоглох юм. Дж.Вердийн “Травиата” дуурийн анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотын театрт тоглож байжээ. Харин манай улсад анх 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд тайзнаа амилуулж байсан юм.
М.Урин