Шинэ цэцэрлэгүүдийг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Шинэ цэцэрлэгүүдийг хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн С.Баяр, Ерөнхий сайд С.Батболд нарын санаачлагаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн ХVII, ХVIII хороонд тус бүр 75 хүүхэд хүлээн авах чадалтай цэцэрлэг барьсныг өчигдөр хүлээлгэн өглөө.
Тус дүүргийн хувьд дээрх хороо нь хотоосоо алслагдсан, гэр хорооллын амьдрал ядуу иргэд олноор амьдардаг, хүүхдээ цэцэрлэгт өгье гэвч цэцэрлэг олддоггүй байжээ. Тиймээс хоёр цэцэрлэг нэгэн зэрэг ашиглалтад орсноор цэцэрлэгт явж чаддаггүй хүүхэд, багачуудын хувьд боломж нээгдсэн байна. Эдгээр цэцэрлэгийг барьж байгуулахад, гишүүдийн гэх тодотголтой нэг тэрбум төгрөгөөс санхүүжилт аван байгуулжээ. Харин одоо энэхүү хоёр цэцэрлэгт суралцах 2-5 насны хүүхэд, багачуудыг  багш нар энэ сарын 25-наас эхлэн бүртгэж, 2011 оны нэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр төлөвлөөд буй юм байна.
Цэцэрлэгийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Баяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж