
Гэвч Жамму, Кашмирын ерөнхий сайд Омар Абдуллах дээрх хүчирхийллийн хэрэг явдал түүнийг үүрэгт ажлаа хүлээн авахаас өмнөх цаг үетэй холбоотой хэмээн өөрөөсөө бултуулсан байна. Энэтхэг болон Пакистаны дундын засаг захиргаатай Кашмирын бүс нутагт хүчирхийлэл дээд цэгтээ тулсан мэдээ олон улсын анхаарлыг татаж байгаа нь Делигийн хувьд гутамшигтай хэрэг болох юм.
Кашмирт тамлал, харгислалтай холбоотой хурцадамал байдал улам идэвхжиж, нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал сүүлийн саруудад ихээр болж байна. Улаан загалмайгаас Кашмир дахь цагдан хорих газарт 177 удаа очсон бөгөөд хорих байранд нийтдээ 1,491 хоригдол байжээ.
Б. Энхцэцэг