Монголын хөрөнгийн бирж энэ долоо хоногт үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 43 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 1.4 тэрбум төгрөгөөр арилжлаа.
Топ-20 индекс 14223.08 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 217.11 нэгжээр буюу 1.6 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах Хөх ган /18.1 хувь/, Багануур /6 хувь/, Мах импекс /5.9 хувь/, БиДиСек /4.2 хувь/, Гермес центр /3.8 хувь/, АПУ /3.1 хувь/, Баянгол ЗБ /2.2 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 16.7 тэрбум төгрөгөөр буюу 1.3 хувь өсч, нэг их наяд 330.4 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Баянтээг /55.9 хувь/, Бишрэлт индастриал /50.8 хувь/, Мон ит булигаар /25.5 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Адуунчулуун /16.0 хувь/, Оллоо /12.5 хувь/, Материал импекс /6.5 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 43 үнэт цаас арилжигдсанаас 22 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, есөн үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд АПУ /612.9 мянган ширхэг/, Хөх ган /256.5 мянган ширхэг/, Гермес центр /159.9 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр АПУ /1.1 тэрбум төрөг/, Багануур /73.5 сая төгрөг/, Шарын гол /53.4 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас арилжигдсан байна.