Аль Каидо АНУ, Европод халдлага үйлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Аль Каидо АНУ, Европод халдлага үйлдэх үү?

АНУ болон Европод Аль Каидагийн бүлэглэл халдлага зохион байгуулж болзошгүй тухай мэдээлэл авснаа интерпол батлав. Багдад дахь олон улсын цагдаагийн газарт халдлага болох тухай мэдээг лхагва гаригт ирүүлжээ. Зул сарын баярын үеэр амиа золиослогч халдлага үйлдэхээр төлөвлөсөн байсныг тус улсын цэргийн хүчин хүлээн зөвшөөрснийг Иракийн Дотоод хэргийн яамны сайд Жавад ал Болани өмнө нь мэдээлж байсан.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр Шведийн нийслэл Стокхольмд амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлсэн явдал нь төлөвлөсөн халдлагуудын нэг байсныг ноён Болани хэлжээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр халдлага үйлдэгч нь Иракт төрж, Шведэд өсөн, Их Британид амьдарч байсан Таймор Абдулвахаб ал Абдали гэгч байжээ.

Харин дараа дараагийн халдлагууд илүү олныг хамрахыг зорьж, их дэлгүүр, галт тэрэгний буудал гэх мэт хүмүүсийн хөлийн газар төлөвлөгдөж болно гэж албаны хүмүүс үзэж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж