Lindsay валентин тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Lindsay валентин тэмдэглэв

Үнэт эдлэлийн дэлгүүрээс 2,500 долларын алтан гинж хулгайлсан хэргээр шүүхэд дуудагдаад буй Lindsay Lohan экс найз охин Samantha Ronson-той дурлалт хосуудын баярыг хамтдаа тэмдэглэжээ.

Хэдийгээр Валентины баярыг хамт тэмдэглэсэн ч хуучин харицаагаа сэргээх гэж буй хэрэг огт биш хэмээн жүжигчны хэвлэлийн төлөөлөгч мэдээлдээд “Олон асуудал ар араасаа урган гарч ирж, шүүмжлэлд дарагдаад байх үед Samantha Ronson найзын хувиар түүнд хандаж, олон зүйл дээр туслаж байсан. Энэ нь тэдний хооронд найзын харилцаа нь хэвээр үлдсэнийг баталсан зүйл юм. Тэд өмнөх шигээ хайр сэтгэлийн холбоотой биш ч энгийн найзууд хэвээр үлдэх болно” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж